БАТЛАН ХАМГААЛАХЫН ТӨВ АРХИВ, МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • f
  • x
  • l

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 46 дугаар тэмдэглэл, 2024 оны 163 дугаар тогтоолд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тус тус үүрэг болгосон.

Дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, удирдах ажилтны манлайлах ур чадвар хөгжүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулах замаар цахим шилжилтийн бэлэн байдлыг хангахад чиглэсэн цахим ур чадварыг дэмжих сургалтуудыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ хамтран Батлан хамгаалахын Төв архив, Mongolian Military Museum-ийн 25 албан хаагчдад цахим ур чадварын сургалтыг 2025 оны 1 дүгээр сарын 16-нд танхимаар зохион байгууллаа.

Албан хаагчид сургалтад хамрагдснаар өөрийн болон бусдын мэдээллийн аюулгүй байдлаа хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх цахим ур чадварт суралцаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн болно.

Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Холбоо барих утас: 77111197-3

И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn

www.digital.edu.mn


Сургалтын календарь

4-р сар 2025
  • Ня
  • Да
  • Мя
  • Лх
  • Пү
  • Ба
  • Бя
  • 30
  • 31
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 1
  • 2
  • 3
Сонгосон өдөр: 2025-04-08
Туслах цэс
Тохиргоо
Font down
Aa
Font up
light