“И-Монгол академи” УТҮГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

  • f
  • x
  • l

May be an image of 6 people and text

“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай систем хөгжүүлэлт хийх, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг хамтран түгээх ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологи (МХХТ)-ийн сургалт, арга зүйн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2025.03.18/ байгуулав.

Тус санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд:

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цахим засаглал, дэвшилтэт технологийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг танхим болон цахим хэлбэрээр хамтран зохион байгуулах;

✅Цахим үйлчилгээний нэгдсэн системээр /E-Mongolia/ дамжуулан авч буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн цахимжилтийг сайжруулан, системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах;

✅Хамтран хэрэгжүүлж буй сургалт, үйл ажиллагааны талаарх контентыг олон нийтийн сүлжээгээр түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны явцыг дүгнэх, цаашдын үйл ажиллагааг төлөвлөх зорилгоор тодорхой давтамжтайгаар уулзалт зохион байгуулах талаар тусгагдсан юм.

E-Mongolia

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

May be an image of 2 people and text


Сургалтын календарь

4-р сар 2025
  • Ня
  • Да
  • Мя
  • Лх
  • Пү
  • Ба
  • Бя
  • 30
  • 31
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 1
  • 2
  • 3
Сонгосон өдөр: 2025-04-08
Туслах цэс
Тохиргоо
Font down
Aa
Font up
light