АХМАДУУДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • f
  • x
  • l

Хан-Уул дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс хамтран 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус дүүргийн ахмадуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Ахмадууд сургалтад хамрагдснаар мэдээллийн аюулгүй байдал, E-Mongolia аппликэйшн ашиглах агуулгын хүрээнд онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд ухаалаг утас, түүний хэрэглээ, өөрийн болон бусдын хувийн мэдээллийг хамгаалах талаар ахмадууд мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.

May be an image of 4 people, people studying and text

Өмнө нь тус дүүргийн ахмадуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч байсан билээ. Тус сургалтыг цаашид тогтмол зохион байгуулах шаардлагатай байгааг ахмадууд онцолж байсан юм.

May be an image of 6 people, people studying, newsroom and text that says 'e mongolia academy'

Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Холбоо барих утас: 77111197-3

И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn

www.digital.edu.mn


Сургалтын календарь

  • Ня
  • Да
  • Мя
  • Лх
  • Пү
  • Ба
  • Бя
    Сонгосон өдөр:
    Туслах цэс
    Тохиргоо
    Font down
    Aa
    Font up
    light