Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-өөс ирүүлсэн хүсэлтээр “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс “Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын ERP нэгдсэн систем”-ийг ашиглах арга зүйн сургалтыг 2025 оны 5-р сарын 6-ны өдөр танхимаар зохион байгууллаа.
Сургалтад Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн албан хаагч хамрагдаж, ажлаа хөнгөвчлөх, байгууллагын төсвийн зардал болон цаг хугацааг хэмнэх, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий нэгдсэн удирдлага хяналттай, уян хатан, цогц системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, бодит жишээн дээр практик туршилт хийв.
Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Холбоо барих утас: 77111197-3
И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn