Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран тус яамны харьяа байгууллагуудад “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс цахим ур чадварын сургалтыг зохион байгуулж байна.
Дээрх хамтын ажиллагааны хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институтийн албан хаагчдад 2025 оны 5-р сарын 9-ний өдөр танхим хэлбэрээр цахим ур чадварын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийт 32 албан хаагч хамрагдаж, Мэдээллийн аюулгүй байдал, Цахим орчны зохистой хэрэглээ, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.
Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Холбоо барих утас: 77111197-3
И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn