Нийгмийн даатгалын ерөнхий газар-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу "И-Монгол академи" УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 9-ний өдөр танхим, цахим хосолсон сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан албан хаагчид хувь мэдээллийг хамгаалах, өөрийн болон бусдын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим халдлагын төрлүүд, цахим иргэнд байх ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах арга зүй зэрэг агуулгуудаар мэдлэг ойлголтоо дээшлүүллээ.
Цахим ур чадварын сургалт авах бол 77111197-3, digitalskill@ema.gov.mn хаягаар холбогдоно уу