Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран "И-Монгол академи" УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 9-ний өдөр цахимаар тус аймгийн төрийн албан хаагчдад сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан албан хаагчид хувь мэдээллийг хамгаалах, өөрийн болон бусдын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим халдлагын төрлүүд, цахим иргэнд байх ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах арга зүй, хиймэл оюуны ашиглалт зэрэг агуулгуудаар мэдлэг ойлголтоо дээшлүүлэв.
Цахим ур чадварын сургалт авах бол 77111197-3, digitalskill@ema.gov.mn хаягаар холбогдоно уу